60 машин ба 60 унадаг дугуй
Улаанбаатарчууд бидний өдөр тутам тулгамддаг асуудлын нэг бол замын түгжрэл байдаг. "Залуу дугуйчин" клуб Монголдоо анх удаа 60 машин болон 60 дугуй зам дээр ямар зай эзэлдэгийг харьцуулж үр дүнг нь та бүхэндээ толилуулж байна. 60 дугуйтай хүн 60 машинтай хүнээс 5 дахин бага зай эзэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Улаанбаатарын 1 000 000 хүн дугуйтай зорчих боломжтой зам дээр 200 000 хүн автомашин хөлөглөж замыг дүүргэж байна гэсэн үг юм.
Унадаг дугуйгаар багадаа 10-20 км/ц хурдтай явах боломжтой байдаг бөгөөд таны гэрээс ажил, сургууль хүртэл 10 км зайтай байдаг гэж үзвэл энэ зайг 30 минутанд л дугуйгаар туулах боломжтой юм.
Дугуй унаснаар эдийн засгийн болоод таны эрүүл мэндэд ашигтайгаас гадна байгаль экологидоо эерэг нөлөөлөлийг үзүүлж байгаа хэрэг юм.
Энэхүү зургийг авахад гүн туслалцаа үзүүлсэн Замын цагдаагийн газрын хамт олон болон зураг авалтанд оролцсон 60 залуусдаа талархал илэрхийлье.
Дугуйтай зургийг 2013.6.22 ны өглөөний 07:00 цагт Улаанбаатар хотод авав.
Замын түгжрэлгүй хот болохыг дэмжиж байвал энэхүү зургийг Share хийж бусаддаа түгээгээрэй
Зургийг ямар нэгэн вэб сайт дээр байршуулах бол эх сурвалж: https://www.facebook.com/
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих